Спорт
Хөнгөн атлетикийн тартан замын нээлт боллоо
Налайх дүүрэгт баригдсан Олон улсын хөнгөн атлетикийн тартан зам нээгдлээ. Замын нээлтэд зориулж, анхны тэмцээнийг өнөөдөр өсвөр үеийнхний дунд зохион байгуулах аж. Тэмцээнд БТС-ын дунд сургууль болон бусад ЕБС, клуб…

Налайх дүүрэгт баригдсан Олон улсын хөнгөн атлетикийн тартан зам нээгдлээ. Замын нээлтэд зориулж, анхны тэмцээнийг өнөөдөр өсвөр үеийнхний дунд зохион байгуулах аж. Тэмцээнд БТС-ын дунд сургууль болон бусад ЕБС, клуб, дугуйлангийн шилдэг өсвөрийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм байна.
Замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны итгэмжлэгдсэн газар болох Итали улсын Мондо компани 320.000 ам.долларын үнэ бүхий стандартын резинэн замыг манай улсад оруулж, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэсэн юм.