DARDAS.MN

Шуурхай мэдээ

Архангайд гурав хоногт гурван удаа газар хөдөллөө

Архангай аймгийн Их тамир сумын нутагт сүүлийн гурав хоногт гурван удаагийн давтамжтай газар хөдөлснийг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ. Хамгийн сүүлд өнөөдөр 05:27 цагт Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс…

Нийтэлсэн:

Архангайд гурав хоногт гурван удаа газар хөдөллөө

Архангай аймгийн Их тамир сумын нутагт сүүлийн гурав хоногт гурван удаагийн давтамжтай газар хөдөлснийг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Хамгийн сүүлд өнөөдөр 05:27 цагт Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс баруун урд зүгт 73 км-ын зайд 3.5 магнитудын газар хөдлөлт болжээ.

Үүнээс гурав хоногийн өмнө нэг өдөрт хоёр удаа газар хөдлөлт болсон юм. Тодруулбал, нэгдүгээр сарын 26-ны 08.12 цагт Их тамир сумаас баруун урд зүгт 71 км-т 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол орой нь буюу 23:15 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм.

May be an image of map and text