Эдийн засаг
Цалингийн доод хэмжээ 660 мянга болно
2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цалингийн доод хэмжээг 20 хувиар нэмж, 660 мянгад хүргэх шийдвэр гарсан билээ. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны аравдугаар сарын…

2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цалингийн доод хэмжээг 20 хувиар нэмж, 660 мянгад хүргэх шийдвэр гарсан билээ.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660 мянган төгрөгөөр шинэчилсэн юм.
Монгол Улсад 100 мянган гаруй иргэн дээрх хэмжээгээр цалинжиж байгаа аж.