DARDAS.MN

Нийгэм

Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгийн хязгаарлалтын хуваарийг өөрчилжээ

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар…

Нийтэлсэн:

Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгийн хязгаарлалтын хуваарийг өөрчилжээ

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгийн хязгаарлалтын хуваарийг өөрчилжээ — зураг

Тухайн үед

  • сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд Даваа, Лхагва, Баасан гарагт,
  • тэгш дугаартай автомашинууд Мягмар, Пүрэв, Бямба гарагт хөдөлгөөнд оролцохоор байв.

Харин шинэчилсэн хуваарийн дагуу тээврийн хэрэгслүүдийг Даваа-Баасан гарагт тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах өдрүүдийг тэнцүү хуваарилсан хэмээн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээлсэн юм.

Дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд Бямба, Ням гарагт үйлчлэхгүй.