DARDAS.MN

Шуурхай мэдээ

САЙН МЭДЭЭ: Хилчид осолд өртөж гэмтсэн гурван иргэний амийг аварчээ

Хилийн цэргийн алба хаагчид авто осолд өртөж гэмтсэн гурван иргэний амийг аварчээ. Тодруулбал, Хилийн цэргийн 0286 дугаар ангийн хошууч А.Батгэрэл ахлагчтай, ахлах ахлагч Х.Очир-Эрдэнэ, Э.Очирбат, О.Сүхбаатар нарын…

Нийтэлсэн:

САЙН МЭДЭЭ: Хилчид осолд өртөж гэмтсэн гурван иргэний амийг аварчээ

Хилийн цэргийн алба хаагчид авто осолд өртөж гэмтсэн гурван иргэний амийг аварчээ.

Тодруулбал, Хилийн цэргийн 0286 дугаар ангийн хошууч А.Батгэрэл ахлагчтай, ахлах ахлагч Х.Очир-Эрдэнэ, Э.Очирбат, О.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй бүлэг Булган аймгийн Тэшиг сумын Шавартын хөндий хэмээх газар халтиргаатай замд портер машинтай унаж осолдсон гурван иргэнийг олж, анхны тусламж үзүүлжээ. Хилчдэдээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.