Спорт
"Pubg Mobile"-ын тамирчид улсдаа 860 мянган ам.доллар оруулж ирнэ
"PUBG Mobile" тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2023" Туркийн Истанбул хотноо болж өндөрлөлөө. Дэлхийн хамгийн шилдэг 16 баг тоглосон "Grand Final" шат гурван өдөр…

"PUBG Mobile" тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2023" Туркийн Истанбул хотноо болж өндөрлөлөө.
Дэлхийн хамгийн шилдэг 16 баг тоглосон "Grand Final" шат гурван өдөр үргэлжилж, "IHC Esports" баг түрүүлсэн юм. Монгол гурван баг ДАШТ-д оролцсоноос "IHC Esports" 142 оноотой аваргалж, "Stalwart Esports" баг 138 оноогоор дэд байр, "4Merical Vibes" баг 127 оноотой 4-р байрыг эзлэв.
Дэлхийн аварга "IHC Esports" 453,500 ам.долларын шагнал хүртсэн бол удаалсан "Stalwart Esports" баг 263 мянган ам.доллар, 4-т орсон "4Merical Vibes" 144 мянган ам долларыг өөрсдийн болгож чадлаа. Ингэснээр Монгол "Pubg mobile" тоглоомын тамирчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж, нийт 860,500 ам.долларын вальютыг эх орондоо оруулж ирнэ.