DARDAS.MN

Нийгэм

Угаалгын машинд гацсан хүүг онцгой байдлын алба хаагчид гаргажээ

Угаалгын машины хатаагчид орж суугаад гарч чадахгүй байсан хүүг онцгой байдлын алба хаагчид гаргаж авчээ. Тодруулбал Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нэгэн айлд бага насны хүүхэд угаалгын машины…

Нийтэлсэн:

Угаалгын машинд гацсан  хүүг онцгой байдлын алба хаагчид гаргажээ

Угаалгын машины хатаагчид орж суугаад гарч чадахгүй байсан хүүг онцгой байдлын алба хаагчид гаргаж авчээ.

Тодруулбал Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нэгэн айлд бага насны хүүхэд угаалгын машины хатаагчид орж суугаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 00:42 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход Н /4 настай, эрэгтэй/-ийг угаалгын машины хатаагчаас гаргасан байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг эх та бүхэн хүүхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалан, хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.