DARDAS.MN

Спорт

Пара байт харвааны тамирчид Тайландыг зорилоо

Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Найман өдөрө үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнэ нарын удирдлага дор…

Нийтэлсэн:

Пара байт харвааны тамирчид Тайландыг зорилоо

Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Найман өдөрө үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас  дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнэ нарын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий багийн хүрэл медальт Д.Сэлэнгэ, дэлхийн цомын хүрэл медальт П.Мөнхбаатар болон А.Амарбаясгалан, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөхөөр Тайландыг зорьжээ. Тус тэмцээнээс зөвхөн нэг тамирчинд “Парис-2024” зуны паралимпийн наадамд өрсөлдөх эрх олгож байна. 

Пара байт харвааны Азийн аваргаас 2004 онд “Бээжин-2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын Ази тивээс авсан цор ганц медаль билээ.