Спорт
Азийн наадамд оролцож буй аав, хүү хоёр
БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдаж буй Азийн зуны спортын пара наадамд анх удаагаа аав хүү хоёр оролцож байна. Тодруулбал, тус наадмын го даамны тэмцээнд залуучуудын улсын аварга Х.Амарбаясгалан болон түүний аав…

БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдаж буй Азийн зуны спортын пара наадамд анх удаагаа аав хүү хоёр оролцож байна.
Тодруулбал, тус наадмын го даамны тэмцээнд залуучуудын улсын аварга Х.Амарбаясгалан болон түүний аав дасгалжуулагч Ц.Хатанбаатар нар оролцож байгаа юм. Тус тэмцээнд таван орны есөн тамирчин өрсөлдөж байна. Го даамын спорт нь энэ удаагийн Азийн наадамд анх удаа нэгдэж буйгаараа онцлогтой. Го даамын төрлөөр Монголын тамирчид хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн нь сонирхогчдын ДАШТ-ий хүрэл медальт Р.Тунгалаг билээ.