DARDAS.MN

Спорт

Ховдын бөхчүүд ОУХМ Т.Тулгын амжилтыг машинаар мялаажээ

"Ховд" дэвжээний тэргүүн, улсын заан Ч.Батзориг, улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий нар болон нутгийн дэвжээний бөхчүүд Азийн наадмаас медаль хүртсэн ОУХМ Т.Тулга, Г.Ганхуяг нарт хүндэтгэл үзүүлж, амжилтыг нь…

Нийтэлсэн:

Ховдын бөхчүүд ОУХМ Т.Тулгын амжилтыг машинаар мялаажээ

"Ховд" дэвжээний тэргүүн, улсын заан Ч.Батзориг, улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий нар болон нутгийн дэвжээний бөхчүүд Азийн наадмаас медаль хүртсэн ОУХМ Т.Тулга, Г.Ганхуяг нарт хүндэтгэл үзүүлж, амжилтыг нь автомашин, мөнгөн шагналаар урамшуулжээ.

Т.Тулга нь Ханжоугийн Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдаж, алтан медалийг эх орондоо авчирсан юм. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга Ираны Рахман Амузид Халилтай барилдаж, өрсөлдөгчөө 11:1 гэсэн харьцаатай ялсан билээ. Харин Улсын харцага Г.Ганхуяг Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм.