DARDAS.MN

Энтертайнмэнт

Жүжигчин Мишель Ёо Олон улсын олимпын хорооны гишүүн болжээ

Олон улсын Олимпын хороо Энэтхэгийн Мумбай хотноо өчигдөр хуралдаж, Малайз гаралтай жүжигчин Мишель Ёог олимпын хорооны гишүүнээр батламжилжээ. Тэрбээр 95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд Азиас анх удаагаа…

Нийтэлсэн:

Жүжигчин Мишель Ёо Олон улсын олимпын хорооны гишүүн болжээ

Олон улсын Олимпын хороо Энэтхэгийн Мумбай хотноо өчигдөр хуралдаж, Малайз гаралтай жүжигчин Мишель Ёог олимпын хорооны гишүүнээр батламжилжээ.

Тэрбээр  95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд Азиас анх удаагаа шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчнээр тодорч “Алтан хүн”-ийг атгаж байсан юм.

 “Everything Everywhere all at Once” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртсэн Мишель Ёог олимпын хорооны гишүүн болохыг хуралдаанд оролцогсдын 67 нь дэмжсэн бол ес нь эсэргүүцэж, нэг хүн түдгэлзсэн хариулт өгчээ. Ийнхүү тэрбээр олонхийн саналаар ОУОХ-ны гишүүнээр батламжлагдсан байна. Энэ өдөр нийтдээ найман гишүүнийг шинээр батламжилжээ.