Спорт
Н.Батсуурь сонирхогчдын сүмогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Улсын аварга Н.Батсуурь оролцож, мөнгөн медаль хүртсэн байна. Мөн түүнээс гадна манай улсаас оролцсон залуу тамирчид нэг хүрэл, гурван мөнгөн медаль хүртжээ…

Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Улсын аварга Н.Батсуурь оролцож, мөнгөн медаль хүртсэн байна.
Мөн түүнээс гадна манай улсаас оролцсон залуу тамирчид нэг хүрэл, гурван мөнгөн медаль хүртжээ. Харин насанд хүрэгчдийн ангилалд хоёр мөнгө, хоёр хүрэл медальтан төрсөн байна. Тэдний нэг нь Улсын аварга Н.Батсуурь юм.
Улсын аварга Н.Батсуурь өмнө нь ч мэргэжлийн сүмогийн сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2019 онд оролцож байв. Тухайн үед үнэмлэхүй жинд Улсын аварга Н.Батсуурь алтан медаль хүртэж, сүмо бөхийн дэлхийн аварга болж байсан юм.