Спорт
Улсын аварга О.Хангай: ДЭҮТ допинггүй хүнийг допингтой болгож хорлодог газар биш
АТГ-аас допинг болон авлигын асуудлаар “МОНАДА”-гийн тэргүүн Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр болон Хатанбаатар эмнэлгийнх нь албан өрөө, Биеийн тамир, улсын хорооны алба, хэлтэс удирдлагуудын гэр…

АТГ-аас допинг болон авлигын асуудлаар “МОНАДА”-гийн тэргүүн Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр болон Хатанбаатар эмнэлгийнх нь албан өрөө, Биеийн тамир, улсын хорооны алба, хэлтэс удирдлагуудын гэр албан өрөөнд нэгжлэг хийсэн.
Улмаар Ж.Хатанбаатар нарын өрөөнөөс допинг байж болзошгүй бодис илрүүлсэнээс гадна БНСУ руу явуулсан бөхчүүд болон тамирчдын шинжилгээний хариуг Допингийн эсрэг үндэсний төвийн бус өөрийнхөө хувийн хаягаар авч, нэр бүхий бөхчүүдээс шинжилгээний хариуг өөрчилж, засах байдлаар авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал ч тогтоогдсон талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.
Тэгвэл энэ асуудлаар Улсын аварга О.Хангай өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Энэ Допингийн эсрэг үндэсний төвийн хүмүүс допингтой нөхдүүдтэй хуйвалдаж дардаг байсан болохоос, допинггүй хүнийг допингтой болгож хорлодог газар биш. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бүх зүйл ил болвол допингтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй” гэжээ.
Мөн “Допингийн эсрэг үндэсний төвд өөртөө итгэлтэйгээр долоон удаа шинжилгээ өгсөн. Намайг хорлосон юм алга л байна. Асуудалтай хүмүүс л шээсээ солиулах гэж оролддог байх” гэсэн байна.