Спорт
ОУХМ Б.Отгонболд медалийн болзол хангалаа
"Ханжоу 2022" Азийн наадмын байт харвааны сонгодог төрөлд ганцаарчилсан ангилалд үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Отгонболд медалийн болзол хангажээ. Түүний хувьд Ливаны Эл Райесийг 6:0, дараа нь Японы Такахарү…

"Ханжоу 2022" Азийн наадмын байт харвааны сонгодог төрөлд ганцаарчилсан ангилалд үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Отгонболд медалийн болзол хангажээ.
Түүний хувьд Ливаны Эл Райесийг 6:0, дараа нь Японы Такахарү Фүрүкаваг 6:5, Хятадын Тайпэйгийн Тан Чи Чуныг 6:2 харьцаагаар буулган авснаар шөвгийн наймд үлдсэн юм. Тэгвэл Индонезийн Эга Агата Салбабиллыг 6:0, шөвгийн дөрөвт Казакстаны Илфат Абдуллианыг 6:0 оноогоор буулган авснаар “Парис-2024” Олимпын наадмын эрхээ өвөртөлж чадлаа гэж Монголын байт харвааны холбооноос мэдээллээ.
Аваргын алтан медалийн төлөө Хятадын Жи Шиан Шоутай аравдугаар сарын 7-нд 11:30 цагаас харвах юм.