Энтертайнмэнт
Том Ханкс AI-аар бүтээсэн сурталчилгаанд хууртахгүй байхыг сануулав
Холливудын жүжигчин Том Ханкс хиймэл оюун ухаанаар /AI/ бүтээсэн өөрийнх нь хувилбар дүрс ашигласан зар сурталчилгаанд хууртахгүй байхыг шүтэн бишрэгчдэдээ анхааруулжээ. Тэрбээр “Болгоомжтой байгаарай. Миний хиймэл оюун…

Холливудын жүжигчин Том Ханкс хиймэл оюун ухаанаар /AI/ бүтээсэн өөрийнх нь хувилбар дүрс ашигласан зар сурталчилгаанд хууртахгүй байхыг шүтэн бишрэгчдэдээ анхааруулжээ.
Тэрбээр “Болгоомжтой байгаарай. Миний хиймэл оюун ухаанаар бүтээсэн дүрс бичлэгийг ашиглан шүдний эмчилгээний аргыг сурталчилсан бичлэг цацагдсан байна. Би үүнтэй ямар ч холбоогүй шүү” хэмээн өөрийн инстаграмм хуудастаа бичжээ.
АНУ-ын CBS телевизийн хөтлөгч Гэйл Кинг ч мөн адил үүнтэй адил сэрэмжлүүлэг гаргажээ. Түүний тухайд “жингээ хасах нууцыг мэдэхийг хүсвэл энэ холбоос дээр дар” гэсэн гарчиг бүхий өөрийнх нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн дүрс бичлэгийг мөн инстаграмм хуудастаа нийтэлж, “Би энэ газартай ямар ч хамааралгүй. Бүтээгдэхүүнийх нь талаар ч сонсож байгаагүй. Хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэгт хууртав” хэмээн сэрэмжлүүлжээ.
Холливудад жүжигчдийг орлоход хиймэл оюун ухаан болон компьютерийн бүтээсэн царай, дуу хоолойг ашиглахгүй байх баталгааг шаардаж, жүжигчид өнгөрсөн долдугаар сард ажил хаялт зарлаж байв.