Спорт
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй, эрэгтэй баг мөнгө, хүрэл медаль хүртлээ
Азийн XIX наадамд өрсөлдсөн 3х3 эмэгтэй сагсан бөмбөгчид аваргын алтан медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ-ын шигшээ багтай өрсөлдөж, 12:21-ээр ялагдан мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү Азийн наадмын багийн…

Азийн XIX наадамд өрсөлдсөн 3х3 эмэгтэй сагсан бөмбөгчид аваргын алтан медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ-ын шигшээ багтай өрсөлдөж, 12:21-ээр ялагдан мөнгөн медаль хүртлээ.
Ийнхүү Азийн наадмын багийн спортын анхны мөнгөн медалийг 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эх орондоо авчирав.
Монголын эрэгтэй баг ч мөн түүхэн амжилтын эзэн болсон билээ. Манай баг хүрэл медалийн төлөө БНСУ-ын багийг 21:20 оноогоор хожиж, хүрэл медалийг авчирсан.
Монгол Улс түүхэндээ анх удаагаа багийн спортын төрөлд Азийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн нь энэ.