DARDAS.MN

Шуурхай мэдээ

Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 25 хүртэл бүртгэнэ

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын цахим бүртгэл энэ өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. Сургуулийн хийсэн хуваарилалтын дагуу эцэг эх, асран хамгаалагчид E Mongolia…

Нийтэлсэн:

Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 25 хүртэл бүртгэнэ

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын цахим бүртгэл энэ өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. 

Сургуулийн хийсэн хуваарилалтын дагуу эцэг эх, асран хамгаалагчид E Mongolia системээр дамжуулан баталгаажуулалт хийх ёстой. 62 мянган хүүхдийг бүртгэх боломжтой гэж сургууль нь баталгаажуулах эрх нээсэн бол тэдний ердөө 23 мянган хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч л суудлаа баталгаажуулаад байна.

Сургууль нь түр түдгэлзүүлсэн, хянагдаж байгаа, бүртгэхээс татгалзсан хүүхдүүд сургуулийн элсэлтийн комисст хандана уу. Нэгдүгээр ангийн цахим бүртгэл энэ сарын 25-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 25 хүртэл бүртгэнэ — зураг