DARDAS.MN

Спорт

Б.Чинзориг аваргын төлөө тулалдахаар шалгарч үлдлээ

Азийн зуны спортын наадам үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр Жакартагийн дэвжээнд гарсан манай тамирчид урамтай амжилт үзүүлж, ээлж дараалан медаль хүртсээр байна. Тэгвэл боксын тамирчдаа төлөөлж үлдээд байсан Б.Чинзориг…

Нийтэлсэн:

Б.Чинзориг аваргын төлөө тулалдахаар шалгарч үлдлээ

Азийн зуны спортын наадам үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр Жакартагийн дэвжээнд гарсан манай тамирчид урамтай амжилт үзүүлж, ээлж дараалан медаль хүртсээр байна. Тэгвэл боксын тамирчдаа төлөөлж үлдээд байсан Б.Чинзориг 64 кг-ын хагас шигшээ тулаанаа Тайландын Масук Вуттичай тулалдаж, 3:2-оор ялснаар аваргын төлөө шалгарч үлдлээ. 

Манай тамирчин аваргын төлөө Узбекстаны боксчин Холдаров Икболжонтай тулалдана. Монголын баг тамирчдын алтан медалийн тоог нэмэх хариуцлагатай энэ тулаан маргааш болох юм.