Дэлхий
ОУВС: БНХАУ-ын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр энэ онд 1/3-ээс давна
“Хятадын хөгжлийн форум 2023” гуравдугаар сарын 26-нд Бээжинд нээлтээ хийлээ. Энэ удаагийн форум "Эдийн засгийн сэргэлт: Боломж ба хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд хэлэлцэх юм. Тус форум дээр ОУВС-гийн Гүйцэтгэх…

Мөн тэр хэлэхдээ, одоогийн байдлаар Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж байна. Хятадын эдийн засаг сэргэж байгаа нь 2023 онд Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засагт оруулах хувь нэмрийн хэмжээ 1/3 -д хүрч бүр 1/3-ээс давна.ОУВС-гийн шинжилгээнээс харахад Хятадын ДНБ хэмжээ 1 хувиар өсөх тутам Азийн бусад орнуудын эдийн засгийн өсөлт 0.3 хувиар мөн өснө. Хятадын сэргэлт нь одоогоор маш бат бөх, эрч хүчтэй эрчтэй байна. Одоогийн байдлаар Хятадын эдийн засаг хэрэглээнд тулгуурласан өсөлтөд шилжиж байгаа нь эрчим хүчний аюулгүй байдлын хүндрэлийг бууруулж, ногоон хөгжлийг бий болгож чадна. ОУВС-гийн судалгаагаар ингэж тэнцвэржүүлснээр нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг ойрын 30 жилд 15 хувиар бууруулах боломжтойг харуулж байгаа бөгөөд ОУВС мөн энэ хугацаанд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлыг 3.5 хувиар бууруулна гэж найдаж байна гэжээ. Эх сурвалж: Рин Мин Ри Бао Н.Батзаяа