DARDAS.MN

Спорт

Эмэгтэй хөлбөмбөгчид Йорданд 4-1 харьцаагаар хожигдлоо

20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Йордан улсад эхэллээ. Тус тэмцээнийг зорьсон Монголын эмэгтэй шигшээ баг өнгөрсөн шөнө талбайн эзэн багтай тоглож 4-1…

Нийтэлсэн:

Эмэгтэй хөлбөмбөгчид Йорданд 4-1 харьцаагаар хожигдлоо

20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Йордан улсад эхэллээ.

Тус тэмцээнийг зорьсон Монголын эмэгтэй шигшээ баг өнгөрсөн шөнө талбайн эзэн багтай тоглож 4-1 харьцаагаар хожигдсон байна.

Урьдчилсан шатны тэмцээнд анх удаа оролцож буй монголын багаас Э.Анхтуяа торгуулийн талбайн гаднаас цохиж мөн тэмцээний анхны гоолыг бүртгүүлэв.

Шигшээ баг энэ сарын 10-ны 20:00 цагаас Ливантай хоёр дахь тоглолтоо хийх ба хэсгийн сүүлийн тоглолтоо 12-ны 20:00 цагаас Бутантай хийнэ.