DARDAS.MN

Өдрийн хүн

Боловсролыг дэмжигч

УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж, элдэв зүйл тарааж байгаа. Шанага, данх, гутал гэх мэт. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Дорнод аймагт ажиллах үеэрээ элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо…

Нийтэлсэн:

Боловсролыг  дэмжигч

УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж, элдэв зүйл тарааж байгаа. Шанага, данх, гутал гэх мэт. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Дорнод аймагт ажиллах үеэрээ элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан өнчин болон хагас өнчин 50 хүүхдэд 1.5 сая төгрөгтэй хадгаламжийн дэвтэр гардуулсан байна. Тойрогтоо очиж, сонгогчдоо тойлж, элдэв бэлэг сэлт, мөнгө төгрөг өгөх нь магтаж, сайшаагаад байх зүйл биш. Тэр ч битгий хэл хууль бус үйлдэл ч гэж хэлж болно.  Нэг ёсондоо тэд сонгогчдын саналыг шанага, данх, мөнгөөр худалдаж авахаар оролдож байна гэсэн үг.

Гэхдээ Х.Болорчулуун гишүүнийг өнчин хүүхдүүдийг дэмжиж, боловсролд нь зориулж хадгаламжийн дэвтэр гардуулсныг нь дэмжиж байна. Шанага, сав суулга, данх, гурил тарааснаас л хавьгүй дээр.  Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт хэд дахин үржигддэг гэдэг.  Тэр дундаа өнчин хүүхдүүдийг дэмжиж, сургалтын төлбөрт нь нэмэр болсон нь сайн хэрэг.  Бусад гишүүд ч гэсэн энэ үйлдлээс суралцах хэрэгтэй. Сонгогдсон тойрогтоо очоод, юу ч хамаагүй өгмөөр санагдаад байвал түүнийг дуурай. Гурил, нүүрс, данх өгснөөс хамаагүй дээр. Гэхдээ мөнгө цацаад бай гэсэн үг биш шүү. Боловсролд хөрөнгө оруулалт хий гэж байна. 4, 5 шилдэг сурагчид гадаадад суралцах тэтгэлэг гардуулчихвал бүр ч янзтай. Монголчуудад боловсрол мэдлэгтэй, чадварлаг залуучууд дутагдаж байна. Түүнээс биш данх, хивс, гутал, шанага, нүүрсээр дутах нь юу л бол.  

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31