Спорт
"Бөртэ чоно-2022"-ын эзнээр Ц.Цогтбаатарыг нэрлэжээ
Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ Чоно-2022” наадам өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. Тодруулбал, "Бөртэ чоно-2022" наадмын хамгийн шилдэг тамирчин болон шилдгийн шилдэг эрэгтэй…

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ Чоно-2022” наадам өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.
Тодруулбал, "Бөртэ чоно-2022" наадмын хамгийн шилдэг тамирчин болон шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар шалгарав. Тэрбээр, 2022 онд гэхэд л "Ташкент-2022" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, Парисын "Их Дуулга" тэмцээний хүрэл, Улаанбаатарын "Их Дуулга" тэмцээний хүрэл медалийг эх орондоо авчирсан тамирчин билээ.
Харин "Бөртэ чоно-2022" наадмын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар хүндийн өргөлтийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг тодорсон аж. М.Анхцэцэгийн тухайд "Богота-2022" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, "Манама-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртсэн амжилт гаргасан тамирчин.
Энэ жилийн шилдэгүүдээс танилцуулбал:
"Бөртэ Чоно-2022" наадмын шилдэг баг:
Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг
"Бөртэ Чоно-2022" наадмын шилдэг залуу тамирчин:
Шаравжамцын Энхийн-Од (Сагсан бөмбөг)
-NCAA-гийн I дивизионд тоглосон Монголын анхны сагсан бөмбөгч.
"Бөртэ Чоно-2022" наадмын шилдэг парагийн тамирчин:
"Баку-2022" пара жүдогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Л.Туруунаа (Жүдо бөх)
"Бөртэ чоно-2022" наадмын шилдэг эмэгтэй тамирчин:
"Ташкент-2022" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Улаанбаатарын Их дуулга тэмцээний алтан медальт, жүдо бөхийн тамирчин Л.Энхрийлэн
"Бөртэ чоно-2022" наадмын шилдэг эмэгтэй тамирчин:
"Белград-2022" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 50 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч, Чөлөөт бөхийн тамирчин Д.Отгонжаргал
"Бөртэ чоно-2022" наадмын шилдэг эрэгтэй тамирчин:
"Ташкент-2022" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, жүдо бөхийн тамирчин Э.Ариунболд
"Бөртэ чоно-2022" наадмын шилдэг эрэгтэй тамирчин:
"Белград-2022" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Чөлөөт бөхийн тамирчин М.Лхагвагэрэл
Оны шилдэг дасгалжуулагч:
П.Нямлхагва /жүдо бөх/
Ц.Баярсайхан /чөлөөт бөх/
-Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдсан чөлөөтийн тамирчид энэ жил ДАШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл, тивийн АШТ-ээс зургаан мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн юм. Мөн эмэгтэй чөлөөт бөхийн баг Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн билээ.
-Жүдочид энэ жил ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг, Азийн аваргаас хоёр алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн юм.

