Спорт
Карим Бензема шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарлалаа
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг бэртлийн улмаас өнжөөд байсан Карим Бензема шигшээ багаасаа зодог тайлж буйгаа цахим хуудсаараа дамжуулан зарлалаа. Тэрбээр "Өнөөдрийн байр сууриа олохын тулд би маш их алдаж, маш их хүчин…

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг бэртлийн улмаас өнжөөд байсан Карим Бензема шигшээ багаасаа зодог тайлж буйгаа цахим хуудсаараа дамжуулан зарлалаа.
Тэрбээр "Өнөөдрийн байр сууриа олохын тулд би маш их алдаж, маш их хүчин чармайлтыг ч гаргасан. Үүгээрээ ч бахархаж байна. Би өөрийнхөө түүхийг бичлээ. Бидний түүх ч дуусч байна" хэмээн нийтэлжээ.
Түүний хувьд шигшээ багийн хамтаар 97 тоглолтонд оролцож 37 гоол оруулсан юм. Өдгөө 35 настай "Бенз" хочит Карим Бенземагийн олон улсын аялал ийнхүү өндөрлөж буй бололтой.