DARDAS.MN

Спорт

Б.Урантунгалаг, А.Энхтуяа нар хасагдах шатанд харвана

Индонезийн Жакарта хотод Азийн зуны спортын наадам болж байгаа билээ. Өчигдрөөс байт харвааны тэмцээн эхэлсэн. Рекурвын төрөлд олимпод улсаа төлөөлөн оролцож байсан ОУХМ Б.Урантунгалаг чансаа тогтоох харваанд 20-рт…

Нийтэлсэн:

Б.Урантунгалаг, А.Энхтуяа нар хасагдах шатанд харвана

Индонезийн Жакарта хотод Азийн зуны спортын наадам болж байгаа билээ. Өчигдрөөс байт харвааны тэмцээн эхэлсэн.  Рекурвын төрөлд олимпод улсаа төлөөлөн оролцож байсан ОУХМ Б.Урантунгалаг чансаа тогтоох харваанд 20-рт, ОУХМ А.Энхтуяа 32-т багтаж, хасагдах шатанд үлдсэн байна.

Харин ОУХМ П.Мирослава 619 оноогоор 35-д, ОУХМ Н.Ариунбилэг 613 оноогоор 41-д оржээ. Өнөөдөр 10:20 цагаас компаундын төрлийн эмэгтэй багийн харваа, 15:20 цагт компаундын эрэгтэй багийн харваа болох юм байна.