Спорт
Л.Сосорбарам, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртжээ
Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга болж байна. Токио-2022” их дуулгад 63 орны нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 13 жүдоч хүч үзэж байна. Тэгвэл тэмцээний хоёр…

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга болж байна. Токио-2022” их дуулгад 63 орны нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 13 жүдоч хүч үзэж байна. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдрийн барилдааны 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 66 кг-ын жинд Ё.Басхүү нар хүрэл медаль хүртжээ. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Л.Сосорбарам БНСУ-ын Жан Сеюныг даралтаар цэвэр ялсан бол эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү Германы бөхийг ялжээ.“