DARDAS.MN

Спорт

ААШТ-ий эрхийн төлөөх II шатны тэмцээн дахин Монгол Улсад болно

2025 онд зохион байгуулагдах Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний эрхийн төлөөх эхний шатны тоглолтуудыг Монгол Улс анх удаа нутагтаа хүлээн авч Монгол Улсын шигшээ баг хэсгийн 2-р байраар дараагийн шатанд шалгарсан…

Нийтэлсэн:

ААШТ-ий эрхийн төлөөх II шатны тэмцээн дахин Монгол Улсад болно

2025 онд зохион байгуулагдах Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний эрхийн төлөөх эхний шатны тоглолтуудыг Монгол Улс анх удаа нутагтаа хүлээн авч Монгол Улсын шигшээ баг хэсгийн 2-р байраар дараагийн шатанд шалгарсан билээ.

Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо тус тэмцээнийг олон улсын түвшинд нийцүүлэн, өндөр хэмжээнд зохион байгуулсныг тодотгоод 2-р шатыг зохион байгуулах эрхийг мөн Монгол Улсад өглөө.

Тиймээс Монгол түмэн ирэх оны хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд дахин чуулж хожлын төлөө дуу нэгтэйгээр багаа дэмжихээр боллоо. 

Тус хэсэгт Монгол, Гуам, Малайз, Сингапур, Хонконг, Тайланд гэсэн багууд байгаа билээ.