Спорт
Г.Нандинзаяа Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Индонезийн Жакарта хонтоо Азийн зуны спортын их наадам болж байгаа билээ. Манай тамирчид эхний хоёр өдөр тун ч амжилттай оролцож, одоогоор 6 медаль хүртээд байна. Тэгвэл нэжгээд медалийн нэгийг нь буудлагын тамирчид эх…

Индонезийн Жакарта хонтоо Азийн зуны спортын их наадам болж байгаа билээ. Манай тамирчид эхний хоёр өдөр тун ч амжилттай оролцож, одоогоор 6 медаль хүртээд байна. Тэгвэл нэжгээд медалийн нэгийг нь буудлагын тамирчид эх орондоо авчирлаа.
Тухайлбал, Г.Нандинзаяа Азийн наадмын 10 метрийн хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр БНСУ-ын тамирчинтай өгөө аваатай явсан ч 227.4 оноогоор гуравдугаар байрт шалгарсан юм.
Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар манай улс медалийн чанараар 9 дүгээр байрт бичигдэж байна. 2 алт, 4 хүрэл, нийт 6 медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа юм.