DARDAS.MN

Спорт

П.Орхон: Олон жилийнх нь хөдөлмөрийг хариулж байгаадаа баяртай байна

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын хоёр дахь алтан медалийг Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүртлээ. Тэрбээр, эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд алтан медаль хүртсэн юм. Тэрбээр Азийн наадамд…

Нийтэлсэн:

П.Орхон: Олон жилийнх нь хөдөлмөрийг хариулж байгаадаа баяртай байна

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын хоёр дахь алтан медалийг Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүртлээ. Тэрбээр, эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд алтан медаль хүртсэн юм.

Тэрбээр Азийн наадамд түрүүлсэн чөлөөт бөхийн 12, эмэгтэй хоёр дахь тамирчин болжээ. П.Орхон шөвгийн наймд Вьетнамын Ти Хан Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Киргизстаны Айсулуу Тыныбековаг тус бүр цэвэр ялж, монголчуудаа баярлуулсан юм.

Тэрбээр, ярилцлага өгөхдөө “Спортыг дэмждэг монголынхоо бүх ард иргэдийн дэмжлэгээр сайхан барилдлаа. Хоёр дахь алтан медалийг авсандаа баяртай байна. Цаашдаа манайхан олон алтан медаль авах байх.

2016 оны олимпын эрхийн төлөөх барилдаанд Киргизийн бөхөд ялагдаж байсан. Энэ удаа хариугаа авч чадлаа. Бэлтгэлээ хийж өрөөндөө байж байгаад гарлаа. Намайг дэмждэг олон хүн “П.Орхондоо амжилт хүсье” гэж мессеж бичсэн байсан. Энэ амжилт бол хоёр багшийн маань гавьяа. Олон жилийнх нь хөдөлмөрийг хариулж байгаадаа баяртай байна. Ар гэрийнхэн намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Үлдсэн бүх тамирчиддаа амжилт хүсье. Бид атгасан гар шиг байж чадаж байгаа” гэсэн юм.