DARDAS.MN

Эдийн засаг

Говийн шилүүсийг сэргээн нутагшуулах төсөл хэрэгжиж эхэлжээ

“Эрдэнэс Тавантолгой ХК - ийн нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ховор, олон улсын байгаль хамгаалах холбооны ангиллаар устаж болзошгүй ангилалд хамрагдах говийн шилүүсийг сэргээн…

Нийтэлсэн:

Говийн шилүүсийг сэргээн нутагшуулах төсөл хэрэгжиж эхэлжээ

“Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ховор, олон улсын байгаль хамгаалах холбооны ангиллаар устаж болзошгүй ангилалд хамрагдах говийн шилүүсийг сэргээн нутагшуулах төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Төслийг МУИС-ийн ХБООИТ, Биологийн тэнхимийн профессорууд болон Говийн гайхамшигт амьтад ТББ-ын судлаачидтай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Энэ хүрээнд МУИС-ийн Профессор Ч.Содномдагва, Төслийн мэргэжилтэн Г.Довчиндорж нар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Говийн шилүүсийг сэргээн нутагшуулах төсөл хэрэгжиж эхэлжээ — зураг