DARDAS.MN

Спорт

Шилдэг жүдочид Азийн наадамд зодоглоно

Индонез улсын Жакарта хотноо энэ сарын 18-аас ирэх сарын 2-ны өдрүүдэд 18 дахь удаагийн Азийн наадам болох билээ. Энэхүү наадамд манай улс 34 спортын төрлөөр 306 тамирчинтай оролцоно. Тэгвэл манай улсын топ төрлийн нэг…

Нийтэлсэн:

Шилдэг жүдочид Азийн наадамд зодоглоно

Индонез улсын Жакарта хотноо энэ сарын 18-аас ирэх сарын 2-ны өдрүүдэд 18 дахь удаагийн Азийн наадам болох билээ. Энэхүү наадамд манай улс  34 спортын төрлөөр 306 тамирчинтай оролцоно.

Тэгвэл манай улсын топ төрлийн нэг, медальд гол найдвар тавьдаг жүдогийн төрөлд эрэгтэй 9, эмэгтэй 9 нийт 18 жүдоч оролцох аж. Монголын жүдо бөхийн холбооноос энэхүү наадамд оролцох жүдочдынхоо нэрийг зарласан байна.

Эрэгтэйчүүд 73, 90, эмэгтэйчүүд 57, 70 кг-ын жинд хоёр жүдоч өрсөлдүүлэхээр болжээ. Түүнээс гадна, он гарсаар тэмцээн уралдаанд оролцохгүй байгаа М.Уранцэцэг, Д.Сумъяа Б.Мөнгөнчимэг тэргүүтэй шилдэг бөхчүүд барилдана. Мөн Д.Амартүвшин, Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар, Г.Алтанбагана тэргүүтэй шилдэг бөхчүүд барилдах юм. 

Азийн наадамд оролцох жүдочдын бүрэлдэхүүн

Эрэгтэй

Дашдаваагийн Амартүвшин (60 кг)

Ганболдын Хэрлэн (66 кг)

Цэнд-Очирын Цогтбаатар (73 кг)

Наранхүүгийн Хадбаатар (73 кг)

Отгонбаатарын Ууганбаатар (81 кг)

Гантулгын Алтанбагана (90 кг)

Эрдэнэхүүгийн Мөнхжаргал (90 кг)

Лхагвасүрэнгийн Отгонбаатар (-100 кг)

Өлзийбаярын Дүүрэнбаяр (+100 кг)

Эмэгтэй

Мөнхбатын Уранцэцэг (48 кг)

Ганболдын Ганцэцэг (52 кг)

Доржсүрэнгийн Сумъяа (57 кг)

Лхагватогоогийн Энхрийлэн (57 кг) 

Болдын Ганхайч (63 кг)

Цэнд-Аюушийн Наранжаргал (70 кг)

Балдоржийн Мөнгөнчимэг (70 кг)

Баттулгын Мөнхтуяа (+78 кг)

Эрдэнэбилэгийн Гандиймаа (+78 кг)