Спорт
2019 оны чөлөөтийн ДАШТ Алмата хотод болно
ДБНХ (UWW)-ны товчооны гишүүдийн хурал Италийн нийслэл Ромд боллоо. Тус хурлаар “Токио-2020” зуны олимпийн их наадмын өмнөх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулах орныг тодруулсан юм. Туркийн Стамбул…

ДБНХ (UWW)-ны товчооны гишүүдийн хурал Италийн нийслэл Ромд боллоо. Тус хурлаар “Токио-2020” зуны олимпийн их наадмын өмнөх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулах орныг тодруулсан юм. Туркийн Стамбул, Казахстан Алмата хотууд ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулахын төлөө өрсөлдөв.
Тэгвэл ДБНХ ирэх жилийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Алмата хотод өгчээ. Алмата хот нь насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2006, 2014 онд зохион байгуулсан туршлагатай. Харин ДАШТ-ийг түүхэндээ анх удаа эх орондоо хүлээж авахаар болжээ.