Спорт
Родриго дубл хийж, Бензема эцсийн цэгийг тавьснаар финалд шалгарлаа
Аваргуудын лигийн шөвгийн дөрвөн багуудын хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Өнгөрсөн шөнө Испаний Реал Мадрид талбайдаа Английн Манчестер Сити клубтэй тоглолоо. Өмнөх тоглолт Ситигийн талбайд болж 4-3 харьцаагаар Сити…

Аваргуудын лигийн шөвгийн дөрвөн багуудын хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Өнгөрсөн шөнө Испаний Реал Мадрид талбайдаа Английн Манчестер Сити клубтэй тоглолоо. Өмнөх тоглолт Ситигийн талбайд болж 4-3 харьцаагаар Сити хожоод байсан бол энэ удаа Реал хоёр гоолын зөрүүгээр хожих хүндхэн тоглолтыг хийлээ.
Тус тоглолтын салхийг 73 минутад Махриз оруулж зөрүүг холдуулжээ. Гэвч 90 болон 90+1 минутад Родриго гоолдож онооны зөрүүг тэнцүүлсэн бол 95 минутад Бензема торгуулийн цохилтоос гоолдож хожил байгуулжээ.
Улмаар хоёр тоглолтын нийлбэр 5-6 харьцаагаар Реал Мадрид аваргуудын лигийн аваргын төлөө шалгарч үлдлээ. Тэдний өрсөлдөгч нь өчигдөр шөнө Испаний Вийяреалыг хожсон Английн Ливерпүүл клуб билээ.