Спорт
Чөлөөтийн ДАШТ-д оролцох бөхчүүдийн нэр тодорлоо
Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 20-28-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын баг…

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 20-28-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын нэр өчигдөр тодорлоо. Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох “Сорилго” тэмцээнийг наймдугаар сарын 4-5-нд зохион байгуулсан юм.
Эхний өдөр тойргийн барилдаанд эрэгтэйчүүд чансааны хоёроос долоо, эмэгтэйчүүд хоёроос дөрөвдүгээр байрт багтсан тамирчид тойргоор барилдаж, ялагч нь маргааш нь болох халз барилдаанд өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд), 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд академи), 65 кг-д ОУХМ Т.Тулга (Арслан), 70 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (хоёул Алдар), 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат (Хасу-Мегастарс), 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар), 92 кг-д Л.Төртогтох (Арслан), 97 кг-д ОУХМ Ө.Батзул (Аврагч), 125 кг-д ОУХМ Н.Золбоо (Хүч) нар ДАШТ-д оролцох эрхээ авлаа.
Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг (хоёул Хилчин), 57 кг-д ОУХМ А.Батцэцэг (Хасу-Мегастарс), 59 кг-д ОУХМ Б.Шоовдор (Хилчин), 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон (Алдар), 65 кг-д спортын мастер Х.Болортуяа, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа (Хангарьд), 75 кг-д ОУХМ Г.Наранчимэг нар халз барилдааны ялагч болж ирэх аравдугаар сард Дунай мөрний эргийг зорих тийзээ захиаллаа.