DARDAS.MN

Спорт

Даншиг наадмын дархан аварга Р.Пүрэвдагва

Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болж өндөрлөлөө. Тэгвэл даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдснаас Архангай аймгийн улсын арслан, Даншигийн…

Нийтэлсэн:

Даншиг наадмын дархан аварга Р.Пүрэвдагва

Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болж өндөрлөлөө. Тэгвэл даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд   256 бөх барилдснаас Архангай аймгийн улсын арслан, Даншигийн аварга Р.Пүрэвдагва дөрвөн жил дараалан түрүүлж, Даншигийн дархан аварга цол хүртлээ.

Харин Улсын харцага О.Хангай долоо даван үзүүрлэж, Даншигийн заан цол хүртсэн юм.
Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Ц.Заяатүшиг, Увс аймгийн тэс сумын харьяат Б.Баянмөнх, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарч, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Ж.Бат-Эрдэнэ нар тав давж, начин цолны болзол хангалаа.