Спорт
Агуэро “Манчестер Сити”-гийн түүхэнд 200 гоол оруулсан анхны тоглогч боллоо
Английн супер цомын төлөө “Челси” болон “Манчестер Сити” багууд хүч үзсэн билээ. Энэхүү тоглолтын 13, 58 дахь минутад Сержио Агуэро гоолдсон. Тэгвэл энэ нь түүний “Манчестер Сити”-гийн төлөө оруулж буй 200 болон 2001…

Английн супер цомын төлөө “Челси” болон “Манчестер Сити” багууд хүч үзсэн билээ. Энэхүү тоглолтын 13, 58 дахь минутад Сержио Агуэро гоолдсон. Тэгвэл энэ нь түүний “Манчестер Сити”-гийн төлөө оруулж буй 200 болон 2001 дэх гоол байжээ.
Ингэснээр тэрбээр “Манчестер Сити” клубын төлөө 200 гоол оруулсан түүхэн дэх анхны хөлбөмбөгч болж байгаа аж. Аргентин залуу “Сити”-гийн бүх цаг үеийн мэргэн бууч юм. Тэрбээр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Эрик Брукийн 177 гоол оруулсан амжилтыг давж гарч, бүх цаг үеийн мэргэн бууч болсон билээ.