DARDAS.MN

Спорт

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулиас Х.Баттулга нэрээ татжээ

Улс орон даяар өрнөж буй АН-ын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн нэр дэвшиж өрсөлдөнө гэсэн мэдээлэл гарсан билээ. Тэгвэл эв нэгдлийн…

Нийтэлсэн:

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулиас Х.Баттулга нэрээ татжээ

Улс орон даяар өрнөж буй АН-ын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн нэр дэвшиж өрсөлдөнө гэсэн мэдээлэл гарсан билээ. Тэгвэл эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон тус холбооны Ерөнхийлөгч нь улс төрөөс хараат байх ёстой гэсэн шийдвэр ёсоор өрсөлдөөнөөс гарч буйгаа албан бичгээр мэдэгджээ. 

Тус албан бичигт "Монголын Үндэсний олимпын хорооны хараат бус, бие даасан сонгуулийн комисст

...Яг энэ мөчид улс төрийн намын сонгуульд өрсөлдөж байгаа тул Олимпын харти, олимизмын үзэл санааны дагуу Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн өргөдлөөсөө татгалзаж байгааг та бүхэнд мэдэгдье" хэмээжээ. 

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулиас Х.Баттулга нэрээ татжээ — зураг