DARDAS.MN

Спорт

Хүнд жингийн аваргын бүсийн төлөөх тулаан маргааш болно

Хан-Уул дүүргийн соёлын ордонд маргааш 18:00 цагт Чингэс мэргэжлийн боксын холбооноос зохион байгуулж буй 90.7кг жингийн аваргын бүсийн төлөөх тэмцээн болох билээ. Үүнтэй холбоотой хэвлэлийн бага хурал өнөөдөр 12:00…

Нийтэлсэн:

Хүнд жингийн аваргын бүсийн төлөөх тулаан маргааш болно

Хан-Уул дүүргийн соёлын ордонд маргааш 18:00 цагт Чингэс мэргэжлийн боксын холбооноос зохион байгуулж буй 90.7кг жингийн аваргын бүсийн төлөөх тэмцээн болох билээ. Үүнтэй холбоотой хэвлэлийн бага хурал өнөөдөр  12:00 цагт Спортын төв ордны 4 давхрын хурлын танхимд болох юм.

Аваргын бүсийн төлөөх тулаанд Чингэс мэргэжлийн боксын холбооны 90.6 кг хүнд жингийн тамирчин Г.Баяртогтох аваргын бүсээ хамгаалах тулааныг найман раундаар Т.Чулуунтөмөртэй хийнэ. Г.Баяртогтохын хувьд өнгөрөгч 3-р сарын 4-нд UB HOT HAWAI спорт ордон Оросын боксер В.Сергевичийг ялан аваргын бүсийн эзэн болсон.

Маргааш  болох тулаан нь түүний хувьд мэргэжлийн боксын 33 дахь тулаан юм. Г.Чулуунтөмөр тамирчны хувьд сонирхогчийн боксийн хүнд жингийн Монгол улсын шилдэг тамирчин, Ази тивийн аваргын мөнгөн медальтай. Тэрээр мэргэжлийн бокст анхны тулаанаа аваргын бүсийн төлөө хийх гэж байна.