Шуурхай мэдээ
ЭМЯ: Биеийн байдал нь маш хүнд 11 хүн эмнэлэгт эмчлүүлж байна
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 25 тохиолдол /Улаанбаатарт 13, орон нутагт 12, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна…

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 25 тохиолдол /Улаанбаатарт 13, орон нутагт 12, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 374 хүний
- 53 нь хүүхэд,
- 15 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 1261 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 76
- Хүндэвтэр 239
- Хүнд 48
- Нэн хүнд 11 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.