Спорт
Г.Болдбаатар тэргүүтэй 6 жүдоч Будапештын гран прид оролцоно
Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 10-ны өдөр жүдо бөхийн гран при тэмцээн эхлэх билээ. Одоогийн байдлаар энэхүү тэмцээнд дэлхийн 90 орны 649 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас эрэгтэй 5…

Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 10-ны өдөр жүдо бөхийн гран при тэмцээн эхлэх билээ. Одоогийн байдлаар энэхүү тэмцээнд дэлхийн 90 орны 649 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй 1, нийт 6 жүдоч оролцохоор мэдүүлгээ хүргүүлжээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Л.Өнөболд барилдах бол Гавьяат тамирчин Г.Болдбаатар мөн энэ жинд зодоглоно.
Харин 66-д Д.Алтансүх, А.Батсуурь нар хүч үзэхээр мэдүүлэгт багтаж. Ойрын үед тэмцээнд оролцоогүй байсан Г.Одбаяр энэ удаад жиндээ өрсөлдөх нь ээ. Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд Г.Наранцэцэг барилдах юм байна.