DARDAS.MN

Спорт

Бензема хет трик хийж баг нь шөвгийн наймд шалгарлаа

Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16 хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Испаний эзэн хааны клуб болох Реал Мадрид талбайдаа Францын ПСЖ клубыг хүлээн авч тоглож 3-1 харьцаагаар Реал хожлоо. Улмаар хоёр…

Нийтэлсэн:

Бензема хет трик хийж баг нь шөвгийн наймд шалгарлаа

Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16 хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Испаний эзэн хааны клуб болох Реал Мадрид талбайдаа Францын ПСЖ клубыг хүлээн авч тоглож 3-1 харьцаагаар Реал хожлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3-2 харьцаагаар Реал Мадрид клуб Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа.

Тус тоглолтод 61, 76, 78 минутад Бензема гоол оруулж хет трик хийсэн бол эсрэг багийн ганц гоолыг 39 минутад Мбаппе оруулжээ.