Шуурхай мэдээ
Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг сунгав
Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн Хөгжлийн банкны захирал асан, яллагдагч Н.Мөнхбатад “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг энэ сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан…

Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн Хөгжлийн банкны захирал асан, яллагдагч Н.Мөнхбатад “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг энэ сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцжээ.
Улмаар яллагдагч Н.Мөнхбатыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа” үндэслэлээр өнөөдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн аж.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар