Спорт
Ё.Басхүү алт, Б.Баасанхүү мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн болох Парисын их дуулга хоёрдугаар сарын 05-ны өдөр эхэлсэн. Тус тэмцээнд нийт 52 орны 285 тамирчин оролцож байна. Тэмцээний эхний өдөр манай улсын найман жүдоч зодоглосноос…

Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн болох Парисын их дуулга хоёрдугаар сарын 05-ны өдөр эхэлсэн. Тус тэмцээнд нийт 52 орны 285 тамирчин оролцож байна.
Тэмцээний эхний өдөр манай улсын найман жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Ан Баулыг ялж түрүүллээ.
Мөн зоодог тайлаад удаагүй байгаа, хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийг орлон -48 кг жинд зодоглосон Б.Баасанхүү финалд Японы Нацүми Цүнодад ялагдан мөнгөн медаль хүртсэн.
Харин эрэгтэйчүүдийн -73 кг жинд олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн.
- Мөн эмэгтэйчүүдийн -57 кг жинд Л.Энхрийлэн тавдугаар байр эзэлсэн
- эрэгтэйчүүдийн -60 кг жинд Э.Ариунболд долоодугаар байр эзэлсэн
- эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой долоодугаар байр эзэлсэн
- эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Эрхэмбаяр эхний шатанд ялагдсан
- эрэгтэйчүүдийн -73 кг жинд О.Уранбаяр эхний шатанд ялагдсан
Хоёрдугаар сарын 6-ны 19:00 цагаас манай таван жүдоч зодоглоно. Үүнд:
- Эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир
- Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн
- Эрэгтэйчүүдийн +100 кг жинд О.Цэцэнцэнгэл
- Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Ц.Энхчимэг
- Эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн нар барилдана.