Спорт
Байт харвааны олон улсын стандартад нийцсэн талбай нээлтээ хийнэ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш /2018.08.01/ олон улсын стандартад нийцсэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харваан талбайн нээлтийн ёслол болно. Тус талбай “360 градус” төсийн хүрээнд хийгдэж буй бөгөөд байт…

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш /2018.08.01/ олон улсын стандартад нийцсэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харваан талбайн нээлтийн ёслол болно.
Тус талбай “360 градус” төсийн хүрээнд хийгдэж буй бөгөөд байт харвааны спортыг сонирхдог, дэмждэг олон зуун хүний сэтгэлийн хандиваар босч байгаа аж. Одоогийн байдлаар 800 орчим хүнээс 300 гаруй сая төгрөгийн хандив бэлэн болон бэлэн бус байдлаар цуглажээ. Үүний зарцуулалтыг “facebook” шилэн дансаар байнга мэдээлж байгаа аж. Байт харвааны энэ зориулалтын талбайд мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна сонирхогчид ирж, сум тавьж чөлөөт цагаа өнгөрөөж болох юм байна. Байт харваа Монголд 1960 оноос хөгжиж эхэлсэн ч өнөөг хүртэл зориулалтын талбайгүй байсан юм. Ийнхүү байтынхан 60 жилийн дараа 60 хоногийн дотор зориулалтын талбайтай боллоо.
Сонирхуулахад, тус талбайд Гиннесийн номд орох хамгийн том буюу 27х13 метр Олимпын цагариг босох аж. Энэ нь Монголын байтаас олимпын аварга төрөхийг бэлгэдсэн хэмээн бүтээн байгуулагчид ярьж байна. Байт харвааны талбайн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно. “360 градус” төслийг Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан санаачилсан бөгөөд Монголын байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд удирдан гүйцэтгэжээ.