DARDAS.MN

Өдрийн хүн

Төлөөлөгч Б.Жагарт төрийн хууль үйлчилдэггүй хэрэг үү

Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, 21 дүгээр хорооны төлөөлөгч Б.Жагар өнөөдөр Буянт-Ухаа-2 хороололд 11 цагаас 17 цаг хүртэл иргэдтэй хийх уулзалт зохион байгуулж, эмэгтэйчүүдэд үнэгүй хувцас тараахаар болжээ…

Нийтэлсэн:

Төлөөлөгч Б.Жагарт төрийн хууль үйлчилдэггүй хэрэг үү

Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, 21 дүгээр хорооны төлөөлөгч Б.Жагар өнөөдөр Буянт-Ухаа-2 хороололд 11 цагаас 17 цаг хүртэл иргэдтэй хийх уулзалт зохион байгуулж, эмэгтэйчүүдэд үнэгүй хувцас тараахаар болжээ.

Уулзалтад нь бараг л хүн очдоггүй учраас ийнхүү төрийн албаны нэр хүндийг уландаа гишгэж, комиссын бараа түгээж буй эрхэм төлөөлөгчид хөл хорионы дэглэм огтхон ч үйлчилдэггүй бололтой.

Үнэгүй хувцас тараах сургаар тус хорооллын тоглоомын талбайд хэдэн зуун хүн нэг дор цуглажээ. Эрүүл мэндийн яамнаас халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг сануулж, дельта вирус ихэссэн гэдгийг сануулсаар байгаа. Гэтэл дүүргийн төлөөлөгч үүнийг үл тоож өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буураагүй байхад хурал цуглаан хийж, хувцас тарааж шоудлаа.

Хатан Туулыг хамгаалах хөдөлгөөн гэдгээс эхлээд уул уурхай, ургамал амьтан, Оюутолгой гээд олон ч сэдвээр улс төр хийсэн ч амжилт олоогүй энэ залуу сүүлийн үед Буянт-Ухаа-2 хорооллын түрээслэгчдийн асуудлаар чамгүй өндөр оноо цуглуулж, 2021 оны орон нутгийн сонгуулиар дүүрэгт ялалт байгуулсан. Гэлээ ч түрээслэгчдийн асуудлыг бус комиссын хувцас үнэгүй тарааж, тойрогтоо нэр хүнд олох гэсэн ядмагхан үйлдэл хийсээр явна. Төрийн хууль төлөөлөгч Б.Жагарт үйлчилж, иргэдийг халдвараас хамгаална уу.

Төлөөлөгч Б.Жагарт төрийн хууль үйлчилдэггүй хэрэг үү — зураг

Төлөөлөгч Б.Жагарт төрийн хууль үйлчилдэггүй хэрэг үү — зураг

 

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31