Эдийн засаг
Татварын орлого 29.9 хувиар өсчээ
Татварын нийт орлого оны эхний хагас жилд 3.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь өмнөх оны мөн үеэс 842.6 тэрбум төгрөг буюу 29.9 хувиар өсчээ. Татварын орлогод нөлөөлсөн үзүүлэлтүүдийг дурдвал, Нэмэгдсэн өртгийн…

Татварын нийт орлого оны эхний хагас жилд 3.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь өмнөх оны мөн үеэс 842.6 тэрбум төгрөг буюу 29.9 хувиар өсчээ. Татварын орлогод нөлөөлсөн үзүүлэлтүүдийг дурдвал,
- Нэмэгдсэн өртгийн албан татвар 240.3 тэрбум төгрөг буюу 33.7 хувь
- Орлогын албан татвар 219.6 тэрбум төгрөг буюу 31.2 хувь
- Онцгой албан татвар 132.8 тэрбум төгрөг буюу 63.7 хувь
- Нийгмийн даатгалын орлого 92.7 тэрбум төгрөг буюу 15.1 хувь
- Гадаад үйл ажиллагааны орлого 89.9 тэрбум төгрөг буюу 41.9 хувь
- Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 53.4 тэрбум төгрөг буюу 18.3-аар тус тус нэмэгдсэн байна.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 80.4 хувийг татварын орлого, 10.5 хувийг татварын бус орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байгаа аж.