DARDAS.MN

Спорт

Төв аймгийн наадмаас аймгийн хурц арслан төржээ

Төв айм гийн наадамд өнөө жил 256 бөх зодогложээ. Үүнээс шөвгийн дөрөвт Баянчандмань сумын харьяат Аймгийн арслан Э.Ууганбаяр, Эрдэнэсант сумын харьяат аймгийн начин М.Тэгшбаяр, Заамар сумын харьяат сумын заан…

Нийтэлсэн:

Төв аймгийн наадмаас аймгийн хурц арслан төржээ

Төв аймгийн наадамд өнөө жил 256 бөх зодогложээ. Үүнээс шөвгийн дөрөвт Баянчандмань сумын харьяат Аймгийн арслан Э.Ууганбаяр, Эрдэнэсант сумын харьяат аймгийн начин М.Тэгшбаяр, Заамар сумын харьяат сумын заан Л.Даваажамц, Эрдэнэсант сумын харьяат аймгийн харцага Н.Дашдаваа нар тунаж үлджээ.

Тэгвэл Баянчандмань сумын харьяат, Аймгийн арслан Э.Ууганбаяр найм даван түрүүлж, аймгийн "хурц арслан" цолны болзол хангасан бол Эрдэнэсант сумын харьяат М.Тэгшбаяр үзүүрлэж "Аймгийн заан" цолны болзол хангажээ.

Харин их шөвөгт үлдсэн Заамар сумын харьяат сумын заан Л.Даваажамц "Аймгийн харцага" цолны болзол хангасан байна. Төв аймгийн Баянчандмань сумын уугуул, аймгийн арслан Э.Ууганбаярыг бөх сонирхогчид улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэдэг.  Тэрбээр өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадмаар аймгийн арслан Г.Ганжадыг орхин түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм. Э.Ууганбаяр мөн пауэрлифтингийн спортоор хичээллэдэг билээ.

  Б.Тогтох