Энтертайнмэнт
“Korea International Ballet-2018”-аас О.Анужин алтан медаль хүртэв
БНСУ-ын Сүөл хотноо “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээн болж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, СТА О.Анужин оролцож, алтан медаль хүртжээ. Тэмцээнд 14 орны 200 гаруй бүжигчин…

БНСУ-ын Сүөл хотноо “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээн болж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, СТА О.Анужин оролцож, алтан медаль хүртжээ.
Тэмцээнд 14 орны 200 гаруй бүжигчин оролцсон байна. О.Анужин нь 2016 онд БНСУ-ын олон улсын тэмцээнээс хүрэл медаль, 2018 онд Монгол Улсад зохион байгуулагдсан олон улсын анхдугаар балетийн тэмцээнд гран-при шагналыг тус тус хүртсэн юм.