DARDAS.MN

Time out

Сэтгэлийн хур

Бүрхэг өдөр бүсгүй яаран алхална. Борооны үүл хуралдаж, бүүдгэр өнгө хотыг бүрхэхэд тэр улам хурдална. Гурил будаагаа норгохгүйн тулд борооноос өмнө урьдаж харихыг хүснэ. Барьсан хүнс нь дэндүү удаан алхсанаас болоод…

Нийтэлсэн:

Сэтгэлийн хур

Бүрхэг өдөр бүсгүй яаран алхална. Борооны үүл хуралдаж, бүүдгэр өнгө хотыг бүрхэхэд тэр улам хурдална. Гурил будаагаа норгохгүйн тулд борооноос өмнө урьдаж харихыг хүснэ. Барьсан хүнс нь дэндүү удаан алхсанаас болоод гар нь бадайран  амармаар байвч  аадар эхлэчихвэл аль ч үгүй болно гэж улам чармайна.

Хань минь ажлаасаа ирээ болов уу?, хүү минь ээжийгээ тосон зогсоо юм болов уу? гэж битүүхэн горьдлого тээсээр гэрийнхээ үүдэнд ирлээ. Хашааны хаалга нээгдэхэд хүсэн хүлээсэн хань нь ирсэн харагдана. Бүрхэг үүлний нүүдлээс зугтан байж түр амсхийх ч үгүй арав хоногийн хүнсээ дийлж ядан ирэхэд нь өөдөөс нь биш юмаа гэхэд үүдэндээ тосоод хүлээж байгаасай гэж хэчнээн хүссэн билээ. Гэтэл эхнэрийнхээ дааж ядан авчирсан хүнсийг өргөлцөх нь бүү хэл ирсэнийг нь ч мэдэлгүй хөрштэйгээ ам уралдан ярих хэнэггүй нөхөр түүнийг угтлаа. Хэтэрхий хайнгад нь ч болов уу, хэт их найдсандаа ч тэр үү хэсэгхэн гунигт автав.

Хичээлээсээ ирэх хүүгээ хараад бага ч болов сэтгэл нь сэргэн инээмсэглэсэн ч эхийнхээ байгааг ч үл анзааран үг дуугүй зөрөх хөндий хүү... Бүсгүйн сэтгэлд хар үүл хуралдах шиг болов. Тэрийг нь мэдсэн юм шиг гэнэт бороо шаагив. Яг л удаан хуралдсан нулимс нь асгарах шиг. Энэ үед л бүсгүй бороонд норохоос биш чухам энэ л сэтгэлийн хар үүлнээс зугтан бүдчиж байснаа ойлгов. Гэтэл буруу үүлнээсээ зугтаж, үл хүсэх тэр хар үүл рүү өөрөө яарсан байж.  Ийм зүйл хүлээж байсныг мэдсэнсэн бол тэрээр гэр рүүгээ яарахын оронд бороонд норохыг илүүд үзэх байлаа. Эмэгтэй хүний тийм их тэвчээр зүтгэлийг ийм нэг өчүүхэн хэнэггүй үйлдэл л нухчин дарчихдагийг түүний сэтгэл мэдэрч байв. Одоо тэр ийм бүрхэг өдөр дахин бүү тохиогоосой гэж хүснэ. Сэтгэлийн хураа ахин асгаруулахгүйн тулд...

  • “Physical Ulaanbaatar” тэмцээнд оролцож буй монголчууддаа баяр хүргэе

    Жилийн дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай Монгол Улсад амьдарч буй монгол хүмүүсийг дэлхийн аль ч улс оронд очсон дасан зохицох чадвар өндөртэй гэж үнэлдэг гэнэ шүү . Үүнийгээ ч бид саяхан “Phy

    Time out · 2026.01.22

  • ХӨНДӨХ СЭДЭВ: Монголчууд дээлээ хүртэл Хятадаас импортлохдоо тулжээ

    Монголчууд хэрэглээний ихэнх бараагаа хоёр хөршөөсөө импортолдог. Үйлдвэрлэгч бус импортлогч орон. Гар угаах савангаас эхлээд хөлнөөс толгой хүртэлх бүхий л зүйлсээ гаднаас импортоор авдаг нь үнэн. Гэ

    Time out · 2024.02.05

  • Баяр хүргэе, Маагаа ах аа

    “Зүүдэн бороо”, “Насны намар”-тайгаа "АЛСАРСАНГҮЙ", тэр. “Сүүн далай ээж”, “Алсад суугаа ээж”-ийг МАРТСАНГҮЙ ээ, төр. Төрийн дээд эрхэм шагнал нүдээ олж, нэрт хөгжмийн зохиолч, дунд үеийн гайхалтай ур

    Time out · 2021.02.10

  • Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...

    Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...Ар араасаа дахиад л үргэлжлэх он жил, цаг хугацаа. Амьдралд минь орж ирсэн анд найзуудын нөхөрлөл дундаас хамтдаа энэ хүртэл явж ирсэн хамгийн дотно б

    Time out · 2021.01.29