DARDAS.MN

Хотын соёл

Бага насны хүүхдийг битгий үнсээрэй

Дэлхийн 26 улсад тархсан шинэ төрлийн коронавирусээр 20 мянган хүн өвдөж, 426 хүн амиа алдаад байна. Монгол Улсад хэдийгээр энэхүү вирус орж ирээгүй ч дэлхийн газрын зураг дээр манай улсыг “сэжигтэй” хэмээн улбар шараар…

Нийтэлсэн:

Бага насны хүүхдийг битгий үнсээрэй

Дэлхийн 26 улсад тархсан шинэ төрлийн коронавирусээр 20 мянган хүн өвдөж, 426 хүн амиа алдаад байна. Монгол Улсад хэдийгээр энэхүү вирус орж ирээгүй ч дэлхийн газрын зураг дээр манай улсыг “сэжигтэй” хэмээн улбар шараар тэмдэглэв. Учир нь Монгол Улсын хилийг тойроод бүх улс орнуудад илэрчихсэн учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тултал хийгээд ч тээвэрлэж орж ирэх эрсдэл тэр хэрээр нэмэгджээ гэсэн үг.  Гэтэл вирус дэгдэж эхэлсэн эхний хэдхэн өдөр шаагилдаж, шуугисан монголчууд төр засагтаа найдаад энэ талаар мартаж эхлэх нь тэр. Нийт нийгмээрээ маск зүүж байснаа “вирус дэгдээгүй ээ” гэх мэдээлэл өгсөн даруйд л хаа таарсан газраа хаяцгааж, гадуур үр хүүхдээ дагуулан “тэнэж” эхлэв. Ингэж болохгүй ээ, монголчууд аа. Дэлхий нийтээр вирусийн идэвхжил улам бүр дэгдэж байна. Эдгэрсэн хүний тоо 1000-д хүрсэн ч өвчилсөн хүмүүсийн тоо улам бүр л хурдацтай нэмэгдэж байгаа.

Агаар дуслын замаар, өвчтөнтэй 1-2 метрийн зайнд ойртсон, мөн ханиаж найтаасан гараараа бусдад хүрсэн бол халдварлаж байгаа учраас хаа, хаанаа анхаарал сэрэмжээ алдмааргүй байх юм. Тиймээс Улсын онцгой комисс хүртэл уламжлалт цагаан сарын баярыг цомхон хүрээнд буюу гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх ёстой гэж шийдвэр гаргалаа. Тэгэхээр сэрэмжээ огтхон ч алдахгүй байж, мөн үр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө өдөр бүхэн л хичээмээр байна, хэдүүлээ. Гэртээ ариутгал хийж, өдөр бүхэн агаар сэлгэж, хүүхдүүдийнхээ дархлааг маш сайн дэмжээрэй. Мөн зайлшгүй шаардлага гараад аав, ээж, ах дүүгийнхээрээ орж золгодог юм гэхэд хүүхдээ бусдад битгий үнсүүлээрэй гэж уриалж байна. Тэр тусмаа 0-9 насны хүүхдүүдийн дархлаа бүрэн тогтоогүй учраас ганцхан коронавирус ч бус бусад томуу, томуу төст өвчнөөр өвдөж мэднэ.

Тэгэхээр бяцхан үрсийнхээ төлөө энэ соёлыг гэр, гэртээ, ах дүүгээрээ ягштал мөрдмөөр байх юм. Мөн гадуур явахдаа бээлий өмсөх, эсвэл гараа хоёр цаг тутамд ариутгах, шаардлагатай л биш бол гар барьж мэндлэхээс аль болох татгалзсан ч болохгүй юм алга. Хүний алга хамгийн их нян тээгч. Хэчнээн ариутгаж, цэвэрлэсэн ч хүрэх төдийд л нян тээгч болон хувирдаг. Тиймээс толгой дохиж мэндлэх, гар барихаас аль болох татгалзах гэх мэтээр маш энгийн дүрмийг дахиад ч ягштал мөрдөж сурах шаардлагатай байна шүү. Бид чинь аливаад асар хурдан дасан зохицдог, суралцдаг ард түмэн. Ийм зүйлийг ч амьдралдаа хэвшил болгоход их хугацаа зарцуулагдахгүй учраас хошуу дэвссэн үнсэлт тань таны болон бусдын үр хүүхдэд аюул дагуулах вий гэдгийг ямагт санаж яваарай. Урин дулаан цаг ирж, цаг наашлахад үнсэж, тэврэх цаг зөндөө олдоно доо, бидэнд. 

Б.Эрхэс 

  • Хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг мэдээлэх утас 24 цаг нээлттэй

    Хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг мэдээлэх үйлчилгээний дугаарууд танд 24 цаг нээлттэй. 107 Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл; 102 Цагдаагийн дуудлага; 108 Хүүхдийн тусламжийн утас

    Хотын соёл · 2023.11.29

  • Хэвшмэл ойлголтоос холдъё

    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд зохиогдож буй "ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ" уралдааны хоёрдугаар шатанд Кино Урлагийн Дээд Сургууль КУДС-аас ирүүлсэн богино хэмжээний ви

    Хотын соёл · 2023.11.28

  • Таван алхмын зай та, биднийг аварна

    Уушгины нэн ховор өвчнөөр шаналж буй өсвөр насны хоёр хүүхдийн сэтгэл хөдөлгөм хайрын тухай өгүүлэх “Таван алхмын зайд” киног үзсэн хүн олон бий байх. Нэгэндээ таван алхмаас илүү ойртвол хэн, хэнийх н

    Хотын соёл · 2020.12.10

  • Ирээдүйнхээ төлөө дор бүрнээ хичээцгээе

    Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг эх үрсийн баяр өнөөдөр тохиож байна. Жил жилийн зургадугаар сарын 1-ний энэ өдөр охид ганган даашинзаа дэрвүүлж, хөвгүүд нь хамгийн дэгжин хувцсаа өмсөөд аав, ээждээ х

    Хотын соёл · 2020.06.01