DARDAS.MN

Спорт

Хакүхо М.Даваажаргал 10 дахь учраа бөхөө давлаа

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн 11 дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 5-аас барилдах Рюдэнтэй барилдаж…

Нийтэлсэн:

Хакүхо М.Даваажаргал 10 дахь учраа бөхөө давлаа

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн 11 дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 5-аас барилдах Рюдэнтэй барилдаж давснаар 10 даваа, 1 унаатай боллоо. Тэрбээр өнөөдөр комосүби Эндотой  барилдах бөгөөд башёг тэргүүлэгч хэвээр үлдлээ. Түүний араас хоёр унаатайгаар комосүби Асанояма байна.

Харин манай бөхчүүдээс маэгаширагийн 4-өөс Тамаваши Б.Мөнх-Оргил М-6 Оношотой барилдан давжээ. Тэрбээр 6 даваа, 5 унаатай болсон бол маэгаширагийн 15-аас барилдах Дайшохо Ч.Шижирбаяр М-10-аас барилдах Энотой барилдаж өвдөг шороодож 2 даваа,  9 унаатай боллоо.